Туркийн Истанбул хотын Ататюрк олон улсын нисэх буудалд өчигдөр орон нутгийн цагаар 20:00 цагийн үед террорист халдлага болж 36 хүн нас барж, 147 хүн гэмтжээ. Тус улсын засгийн газар Террорист халдлагыг ISIS буюу Исламын улс бүлэглэл үйлдсэн байж болзошгүй гэж үзэж байгаа аж.Истанбул хотод 3500 орчим Монгол иргэн оршин суудаг бөгөөд одоогийн байдлаар дээрх халдлагад Монгол иргэд өртөөгүй талаар Гадаад хэргийн яамнаас мэдээлэв.