Categories
гадаад мэдээ

Туркийн Ерөнхийлөгч Грект айлчилна

Image result for Режеп Тайип ЭрдоганТуркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Грект албан ёсны айлчлал хийх гэнэ. Тус улсын дэд Ерөнхийлөгч Хакан Чавушоглугийн пүрэв гаригт хийсэн мэдэгдлээр энэ нь Туркийн төрийн тэргүүн тус улсад 65 жилийн дараа хийж буй анхны айлчлал болох юм гэжээ. Х.Чавушоглуг “Энэ нь манай хоёр орны хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэх болно” гэсэн байна. Туркийн Ерөнхийлөгч Т.Эрдоган Грект Ерөнхий сайдын хувиар 2010 онд айлчилж байжээ. Хоёр орны харилцаа өдгөө ч хурцадмал байгаа нь Эгийн тэнгис, Киприйн асуудал мөн агаарын харилцаа зэргээс улбаатай аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *