Categories
мэдээ нийгэм

Төрийн өмчийн 6 их сургуулийн оюутнууд харьяалал харгалзахгүйгээр хичээл сонгон судална

Төрийн өмчийн зургаан их сургууль адил мэргэжлээр оюутан элсүүлж,  төгсгөхгүй боллооТөрийн өмчийн зургаан их сургуулийн суралцагчид харьяалал харгалзахгүйгээр хичээл сонгон судлах боломжтой болжээ. Тодруулбал, 2021-2022 оны хичээлийн жилийн намрын улиралд МУИС, АШУҮИС, ШУТИС, МУБИС, СУИС, ХААИС-ийн магистр болон докторын түвшний суралцагчид бусад их сургуулийн хичээлээс харьяалал харгалзахгүйгээр хичээл судалж эхэлсэн билээ. Харин өчигдрөөс эхлэн их, дээд сургуулиудын сургалтын үйл ажиллагаа цахимаар эхэлсэн. Ингэхдээ энэ хаврын улирлаас бакалаврын түвшний оюутнууд бусад сургуулийн ижил түвшний хичээлүүдээс сонгон судлах боломжтой аж.

Суралцагчид нь өөрийн хөтөлбөрийн төсөөтэй хичээлээр дүйцүүлэх, чөлөөт сонголтын багцын биелэлтэд тооцуулах эсвэл өөрийн хүсэл сонирхлоор хөтөлбөрийн биелэлтэд тооцуулахгүйгээр сонирхсон бусад их сургуулийн хичээлүүдээс сонгон суралцах боломжтой талаар Монгол Улсын Их сургууль мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *