Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн шагналт зохиолч Б.Цэнддоогийн “Гарнаас жижигхэн хорвоо” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин” пүрэв гаригийн дугаараа хэвлэн уншигч, захиалагчдадаа хүргэж байна. Манай сонины өнөөдрийн дугаарт улс оронд өрнөж буй хамгийн чухал үйл явдлуудыг сурвалжлан, олон сонирхолтой ярилцлага, шуугиант нийтлэлүүд гарлаа. Энд заримаас нь онцлон, тоймлож хүргэе.


Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас өнөөдрөөс эхлэн 25-ны өдрийг хүртэл хасах 41-47 градус хүрч хүйтэрнэ гэсэн мэдээллийг гаргаад буй. Сүүлийн 10 жил болоогүй энэ цочир хүйтрэлийн үед биеэ хэрхэн авч явбал зохистой вэ, хүйтнээс үүдэх хүндрэл бэрхшээл, ханиад томуунаас хэрхэн урьдчилан сэргийлж болох вэ. Энэ талаар сурвалжлага бэлтгэн нэг, 11 дүгээр нүүртээ хэвлэлээ. Хүйтний үед дагах хэрэгтэй зөвлөгөөг энэхүү сурвалжлагаас уншихад гэмгүй.

Өчигдөр Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны 48 дугаар хурал болж өнгөрлөө. Энэ хурлаар АН-ын дүрмийн шинэчлэл, удахгүй болох их хурлын бэлтгэлийн талаар ярих ёстой байв. Улмаар хурлаараа арванхоёрдугаар сарын 6-нд болох намын Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг томилов. Мөн Их хурлаараа намын Үндсэн дүрмийг шинэчлэн батлахтай холбогдуулан дүрмийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулснаар өчигдрийн хуралдаан өндөрлөсөн юм. Намын дарга З.Энхболдын хувьд даргын ажлаа өгөх хүсэлт гаргасан боловч ҮЗХ хүлээж авсангүй. Ингээд манай парламентын сэтгүүлчдийн уг хуралдаанаас бэлтгэсэн сурвалжлагыг нэг, 5 дугаар нүүрээс уншаарай.

Мөн өнөөдрийн дугаарын онцлох ярилцлага УИХ-ын гишүүн асан, АН-ын ҮЗХ-ны гишүүн Г.Баярсайханы яриа юм. Тэрбээр “АН-д агаар үнэхээр бохирдсон” хэмээн ярилцлагадаа онцлов. Өмнөх Засгийн газрын танхимд ажиллаж байсан экс гишүүний ярилцлагад юу өгүүлэхийг нэг, хоёрдугаар нүүрээс тольдоорой. Мөн өчигдөр болсон Засгийн газрын хуралдааны шийдвэрүүд, Төрийн байгуулалтын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн асуудал зэрэг улс төрийн хүрээнд өрнөсөн үйл явдлуудыг хоёр, дөрөв, тавдугаар нүүртээ хэвлэлээ.

Манай “Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан нийтлэл тэр өдрөө шуугиан тарьж, нийгмийн үзэл санааны хамгийн том талбар болж байдаг аа. Тэгвэл энэ удаагийн дугаарт манай сонины Орлогч эрхлэгч, Төрийн шагналт зохиолч, нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Гарнаас жижигхэн хорвоо” нийтлэл хэвлэгдлээ. Мэдээж, Б.Цэнддоо эрхлэгчийн нийтлэл ёж, егөөгөөрөө алдартайг уншигч та бүхэн андахгүй биз ээ.

“Баримт, үйл явдал”-ын долдугаар нүүрт сүүлийн үед хамгийн их хэл ам, тэмцэл дагуулж буй “Эрдэнэт” үйлдвэрийн захирлын томилгоо хийгээд түүнийг тойрсон элдэв асуудлуудыг хөндсөн нийтлэлийг унших боломжтой. “МАН-ын фракцууд “Эрдэнэт” үйлдвэрийн захиралд хүнээ тавих гэж хоорондоо “дайтаж” байна” хэмээх энэхүү бичлэгийг уншаад фракцууд хооронд хэрхэн үзэлцэж, хэний хүний нэр тодрох магадлал бийг өгүүлжээ. Ерөнхийдөө “Эрдэнэт” үйлдвэрийн захирлыг МАН-ынхан томилж чадахгүй байсаар сар гаруйн хугацаа өнгөрч байна. Нэг ч тохиролцоонд хүрч чадахгүй, фракцууд нь хоорондоо хөлөө жийлцээд үзэж тарж буй юм. http://admin.dnn.mn/plugins/news/login/ энэхүү линкээр холбогдон онлайнаар захиалан унших боломжтойг дашрамд дуулгая.

Улсын бүртгэлийн ерөнхий газарт нас барсан хүнийг амьд сэрүүнээр бүртгэсэн тохиолдол дахиад гарсан байна. Энэ талаар Сэлэнгэ аймгийн иргэн Д.Цэндсүрэнтэй манай сэтгүүлч ярилцлаа. “Олон жилийн өмнө нас барсан ээжийг минь тодорхой хаяггүй гээд амьд сэрүүн байгаагаар бүртгэсэн байна” хэмээн Д.Цэндсүрэн ярив. Зургадугаар нүүрээс уншаарай.

“Миний дуунууд хичнээн цаг хугацаа, орон зайг туулан танд хүрч, баясал, гуниг, ухаарлын алиныг нь авчрахыг би таашгүй…” хэмээх үгийг уншмагц хөгжмийн зохиолч Л.Балхжавын тухай гэдгийг хүмүүс хэдийнэ мэдэх билээ. Маргааш тоглолтоо хийх гэж буй түүнтэй манай сэтгүүлч ярилцлаа. Гэхдээ энэ удаа уран бүтээл, дуу хуур гэхээсээ түүний олонд тэр бүр яриагүй бага нас, өсөж төрсөн өлгий нутаг гээд хувь хүнийх нь тухай ярилцлаа. Тэрбээр “Ленинградын цагаан шөнүүдтэй хамт миний амьдралын хамгийн сайхан мөчүүд өнгөрсөн” хэмээв. 13 дугаар нүүрээс уншаарай.

“Эдийн засаг” буланд МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважавын яриа гарлаа. Тэрбээр Монголын хамгийн том татвар төлөгчдийг эгнээндээ нэгтгэсэн байгууллагыг удирддаг. Гаднын улс орноор хэд хоног яваад ирсэн тэрбээр эдийн засаг буруу тийшээ явж байгааг тайлбарлаж ярилцлага өглөө. 15 дугаар нүүрт ярилцлагыг нийтэллээ. http://admin.dnn.mn/plugins/news/login/ линкээр холбогдон цахимаар унших боломж ч бий.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *