Categories
мэдээ улс-төр

Төрийн гурван өндөрлөгийн ХОМ хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2020 онд 182 сая төгрөгийн орлого олсон бол бусад хөрөнгө өөрчлөгдөөгүй байна. Тэрбээр нэг орон сууц, нэг зуслангийн байшинтай гэж мэдүүлсэн бөгөөд эдгээр нь 162 сая төгрөг, 284 сая төгрөгийн үнэлгээтэй “lexus 570” загварын машин болон, “Harley devidson” мотоциклтой, 100 сая төгрөгийн үнэлгээ бүхий 1.5 га газар эзэмшдэг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд нэг тэрбум, 194 сая төгрөгийн хадгаламж огт өөрчлөгдөөгүй байна. Мөн “Илт Хан” ХХК-ийн 58 хувийг эзэмшдэг гэжээ.

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд нь НАМЫН ДАРГА байх ёстой

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2020 онд 250 сая төгрөгийн орлого олсон гэжээ. Л.Оюун-Эрдэнийх 244 сая төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцтай, 280 сая төгрөгийн үнэлгээ бүхий автомашинтай. Хурдан удмын таван адуу, 400 гаруй малтай, 97 сая төгрөгийн хадгаламжтай, 60 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, “Херо энтэртайнмент групп” ХХК-ийн 50 хувь, “Хүлэг контент” ХХК-ийн 100 хувийг эзэмшдэг гэжээ. Хүлэг контент нь бизнесийн чиглэлээр зөвлөгөө өгөх зөвшөөрөлтэй компани бөгөөд захирлаар нь түүний гэргий Б.Туул ажилладаг аж.

УИХ-ын дарга Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүллээ

УИХ-ын дарга Г.Занданшатар 2020 онд 506 сая төгрөгийн орлоготой гэжээ. Энэ нь өмнөх оноос өссөн үзүүлэлт бөгөөд 2019 онд 124 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байжээ. УИХ-ын дарга Г.Занданшатар нэг орон сууц, нэг зуслангийн байшин, нэг үйлчилгээний талбайтай гэж мэдүүлжээ. Эдгээр нь нэг тэрбум 175 төгрөгийн үнэлгээтэй. Мөн 130 сая төгрөгийн үнэт эдлэл, 188 сая төгрөгийн хадгаламжтай. “Монголиан силикон валлей” ХХК-ийн 30 хувийг эзэмшдэг аж.

УИХ-ын таван гишүүн хөрөнгө орлогоо мэдүүлээгүй байна. Үүнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, С.Одонтуяа, Ц.Туваан, Ж.Эрдэнэбат нар бол, УИХ-ын хамгийн хөрөнгөтэй гишүүнээр Д.Өнөрболор, Л.Энх-Амгалан, С.Амарсайхан нар багтжээ.

Л.Өнөрболорын хувьд хөрөнгийнх нь дийлэнхийг орон сууц, барилга байгууламж эзэлж байгаа ба 18.4 тэрбумаар үнэлэгдэж байгаа бол Л.Энх-Амгалангийн 10.5 тэрбум төгрөгийн авлагатай байна. Шадар сайд С.Амарсайхан 10.8 тэрбум төгрөгийн орон сууц, барилга байгууламжтай болохоо мэдүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *