Categories
мэдээ нийгэм

Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлж, цэргийн ёслолын жагсаал хийлээ

Өнөөдөр монгол төрийн далбааны өдөрт зориулж цэргийн ёслолын жагсаал боллоо. Төрийн далбааны өдрийн ёслолд УИХ-ын дарга З.Энхболд, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, УИХ-ын зарим гишүүд, зэвсэгт хүчний удирдлагууд, Монгол Улсад суугаа Элчин сайдууд хүрэлцэн ирж оролцов. Төв талбайд болсон энэ жагсаалыг Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, Улаанбаатар цэргийн хүрээний захирагч, хошууч генерал Б.Баярмагнай командлав. Тэрбээр жагсаалыг командалж, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонд илтгэл өгсөн юм. Тугийн чиглүүлэгчээр Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга, Бригадын генерал Б.Амгаланбаатар, Тугчнаар ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, Бригадын генерал Д.Ганзориг, Тугийн хамгаалагчаар ЗХЖШ-ын хэлтсийн дарга, хурандаа Ц.Батсайхан, Удирдлага холбооны хэлтсийн дарга, хурандаа Д.Энхбаатар нар ажиллав.

Ёслолын жагсаалд Зэвсэгт хүчин, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Хилийн цэргийн ерөнхий газар, Хууль сахиулах их сургууль, Батлах хамгаалах их сургуулийн 1800 гаруй цэргийн алба хаагчид оролцсон юм. Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ц.Дашдорж нар 2008 онд санаачлан батлуулж байсан юм. Жил бүрийн энэ өдөр болдог цэргийн ёслолын жагсаалыг гэрэл зургийн сурвалжлагаар хүргэж байна.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *