Categories
мэдээ нийгэм

Төрийн банкны орлогч захирлыг АТГ-аас баривчилжээ

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Төрийн банкны орлогч захирал Т.Дорждэрэмийг хээл хахуулийн хэрэгт сэжиглэн, өнгөрсөн баасан гаригт баривчилжээ. Албан бус эх сурвалжийн мэдээллэснээр Т.Дорждэрэмийг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлд заасанчлан хахууль авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, банкны хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр сэжигтнээр тооцон, цагдан хорих захирамжийг шүүгч гаргасан хэмээн хэлж байна.

Мөн түүнийг Төрийн банкны гүйцэтгэх захирлын орлогч хэмээх албан тушаалаа ашиглан их хэмжээний найдваргүй зээл бусдад олгосон, ингэхдээ бусдаас хахууль авсан гэж буруутгаж байгаа ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *