Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Төрийн банк”-ны захирлуудыг баривчлан саатуулжээ

Энэ сарын 23-ны орой Төрийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц, одоо ажиллаж байгаа Г, Э нарын гурван захирлыг болон гурван теллерийг АТГ-аас саатуулжээ. АТГ-ны мөрдөн шалгах хэлтсээс Төрийн банкны нэр бүхий зургаан хүнийг баривчлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа хорих 461-ээр ангид хорьсон байна. Ихээхэн хэмжээний мөнгөн дүн бүхий зээлүүдийг гаргахдаа олон сая төгрөгийн авлига авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр баривчилсан бололтой. Тус банкинд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц, салбарын захирал Э нар нь Төрийн банкны төв болон тооцооны төвүүдийн зээлийн эдийн засагч нараар дамжуулан зээл судлуулан гаргахдаа танил талдаа зээл олгуулж, зээлийн тодорхой хувийг авлигад авсан гэдэг хэрэгт холбогдсон байж болзошгүй байна. Уг хэрэг явдалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг “Өдрийн сонин”-ы маргаашийн дугаараас уншаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *