Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллага, Их дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах асуудлыг албан ёсоор шийдвэрлэлээ. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хийгдэж буй эл өөрчлөлтийг хоёрдугаар сарын 16-ны өдрөөс буюу ирэх долоо хоногийн даваа гаригаас эхлэн хэрэгжүүлэх юм байна.
ШИНЭ ЖУРАМ ГАРСНААР
- Их дээд, сургуулийн хичээл 07.40 цагт эхэлнэ
- Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хичээл 08.00 цагт эхэлнэ
- Төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг, болон харъяа байгууллага, бусад төсөвт байгууллагууд, нийслэлийн төр захиргааны байгууллага болон харъяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагийн ажил 08.30 цагт тус тус эхэлнэ.