Categories
мэдээ цаг-үе

Төрийн албаны шинэтгэлийг бэхжүүлэх асуудлаар Төрийн нарийн бичгийн дарга нартай уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн албаны зөвлөлийн удирдлагуудтай уулзахдаа өгсөн чиглэлийг хэрэгжүүлэх хүрээнд бүх яамны Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай зөвлөгөөнийг Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан байна.

Төрийн байгууллагууд “Алсын хараа 2050” хөтөлбөрийн зорилтуудад хүрэхэд ямар зам туулах, ямар үүрэгтэй оролцох, ямар үр дүнд хүрэх, ирэх жилүүдэд ямар өөрчлөлт гаргах, шинэчлэлийн үр нөлөөг яаж тооцох зэрэг асуудлуудаар Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг зөвлөмж өгчээ.

Төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэхэд мерит зарчим, шатлан дэвших тогтолцоог бэхжүүлэх, мэдлэг, өндөр ур чадвар, хандлагаараа ялгарах иргэдийг ажиллуулах, сонгон шалгаруулахдаа цогц чадамжаар нь үнэлэх талаар мэдээлжээ.

Нийтэлсэн: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *