Categories
мэдээ нийгэм

Төрийн албаны нэр барьж залилан хийдэг этгээдийг яллажээ

Төрийн албаны нэр барьж, халамж, зээл тусламжид хамруулна хэмээн иргэдийг залиладаг байсан этгээдийг шүүх хурал Баянзүрх дуүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, түүнд 13 жил нэг capын ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Тодруулбал шүүгдэгч нь “Би Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилтан байна. Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан шагналд тодорхойлно, жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэхээр болсон, гаалийн татварын мөнгө шилжүүл” гэх мэтээр иргэд, аж ахуйн нэгж байгууллагын захирлуудыг хуурч залилан хийдэг байсан аж.

Тэрбээр өмнө нь залилан мэхэлсэн гэмт хэргээр ял шийтгуулж суллагдаад, ялтай байх хугацаандаа 194 иргэнийг залилсан байна. 2014 оны тавдугаар сарын 14-нөөс 2016 оны гуравдугаар сарын 23-ныг хүртэл Улаанбаатар хотын таван дүүрэг, 16 аймгийн нэр бүхий дээрх тооны иргэдээс 111.855.850 төгрөг авсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *