Categories
мэдээ нийгэм

Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдрөөс улс орон даяар эхэллээ. Шалгалт энэ сарын 9-ныг дуустал зохион байгуулагдах юм.

Шалгалтад орохоор бүртгүүлсэн иргэд Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудсанд хандан ерөнхий шалгалтын системд өөрийн нууц үг бүхий эрхээр нэвтрэн орж, шалгалт хаана, хэзээ, хэдэн цагт өгөх хуваарь болон байршлаа мэдэх, шалгалтад ирэхдээ баталгаажилтын хуудсыг хэвлэн авч, шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзэлсэн байхыг Төрийн албаны зөвлөлөөс анхааруулав.

Улаанбаатар хотод л гэхэд энэ удаагийн шалгалтад 7,773 оролцохоор бүртгүүлсэн байна.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, нийгэм эдийн засгийн үйл явцад гарсан өөрчлөлттэй уялдуулан Төрийн албаны шалгалтын сорилыг баяжуулж, боловсронгуй болгон эрдэмтэн судлаачдын санал дүгнэлтэд тулгуурлан сайжруулж, программ хангамж, техникийн нөхцөлийг шинэчлэх өргөн хүрээтэй шат дараатай ажлуудыг хийсэн талаар ТАЗ онцлоод буй. Шалгалтын сорилыг олон улсын хэмжээнд түгээмэл ашиглагддаг онлайн хэлбэрээр хүргэж, шалгалтад бэлтгэгчдэд мэдлэг, чадвараа цахим орчинд сорихыг бүрдүүлэн ажиллажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *