Өмнө нь хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргадаг байсан, төрийн албанаас чөлөөлөгдсөн хүнийг ажилд авах тохиолдолд тэр талаар ажил олгогч нь заавал мэдээлдэг байх ёстой гэж Дээд шүүхийн удирдах зөвлөлд бэлтгэсэн танилцуулгад бичсэн байна.
Уг танилцуулгад бичсэнээр хэрэв төрийн албан хаагч эсвэл орон нутгийн захиргааны нэгжид байсан хүнийг ажилд авч байгаа талаараа өмнө нь түүний ажиллаж байсан төрийн байгууллагад 10 хоногийн дотор мэдэгдээгүй бол торгууль оногдуулах тухай Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.29 хэсгийг хэрхэн ойлгож хэрэглэх тухай тайлбарлажээ. Тухайлбал, уг зүйлийн заалтыг зөрчсөн иргэнд 2000-4000, албан тушаалтанд 20 000-50 000, хуулийн этгээдэд 100 000-500 000 рублийн торгууль тус тус оногдуулах ажээ. Энэ зүйл заалтын хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байна гэж Дээд шүүх заасан байна.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар уг зүйл заалтын дагуу Прокурорын байгууллага 2,9 мянган хэрэг үүсгэн, 2,3 мянган хүнийг хариуцлагад татаж, 162 мянган рублийн торгууль оногдуулжээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт юм байна.