Авлигатай Тэмцэх Газар (АТГ)–аас эрүүгийн 745 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт найман хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах, гурван хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, хоёр хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 721 хэрэг шалгагдаж байна.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг АТГ-аас мэдээллээ.
Тухайлбал, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн удирдлага, эмч нар болон Шуурхай удирдлагын төвийн нийт 14 албан тушаалтан гэртээ нас барсан, өвчний онош тодорхой буюу цагдаагийн байгууллагад шалгуулах шаардлагагүй гэж үзсэн үйлчлүүлэгчийн гэрийн хаягийг буяны компанид өгч, шарилыг хувийн компаниудаар зөөлгөхөд хууль бус давуу байдал олгож энэхүү үйлдэлдээ 100 сая төгрөгийн хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс өнгөрсөн долоо хоногт нийт 100 гомдол, мэдээллийг шалгажээ.
Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 721 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт нийт гурван объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, мөрдөгчийн гурван мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлэв.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас мэдээллээ. Тодруулбал,
Нийслэлийн түргэн тусламжийн төвийн удирдлага, эмч нар болон Шуурхай удирдлагын төвийн нийт 14 албан тушаалтан гэртээ нас барсан, өвчний онош тодорхой буюу цагдаагийн байгууллагад шалгуулах шаардлагагүй гэж үзсэн үйлчлүүлэгчийн гэрийн хаягийг буяны компанид өгч, шарилыг хувийн компаниудаар зөөлгөхөд хууль бус давуу байдал олгож, энэхүү үйлдэлдээ 100 сая төгрөгийн хахууль авсан гэх хэрэг гарчээ.