Categories
мэдээ нийгэм

Түрээсийн орон сууцны сугалаанд оролцох иргэдийн нэрс тодорчээ

“Буянт-Ухаа 2 хороолол”-д түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг өнгөрсөн сарын 21-нээс энэ сарын 1-ний өдрийг дуустал хүлээн авсан бөгөөд тус журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн тоо түрээсийн орон сууцны квотоос давсан учраас иргэдийг сугалаагаар сонгохоор болсон юм.

Тэгвэл ТОСК-иас “Төрийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах, ажлыг зохион байгуулах журам”-ын шаардлага хангасан Цахим сугалаанд оролцох иргэдийн нэрсийн жагсаалтыг гаргасан байна. Энэ удаагийн жагсаалтад 2368 иргэнийг бүртгэсэн ажээ. Доорх жагсаалтад: залуу гэр бүлийг-1-239 хүртэлх жагсаалтад Төрийн албан хаагчдыг -240-637 Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг -638-1250 Өрх толгойлсон-1251-1318 Ахмад настан-1319-2144 Хөгжлийн бэрхшээлтэй иргэд-2145-2339 Байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж, орон гэргүй болсон өрх-2340-2368 хүртэлх жагсаалтад тус тус эрэмбэлжээ.

Өмнөх мэдээллээс харахад 2400 хүн бүртгэгдсэн гэж байсан ч нарийвчилсан судалгаагаар 32 хүнийг хассан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Түрээсийн орон сууцны сугалаанд оролцох иргэдийн нэрийг 18-нд зарлана

Төрийн
орон сууцны корпорациас “Төрийн түрээсийн орон сууцанд иргэдийг
бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг
зохион байгуулах журам”-ын дагуу долоон ангилалаар иргэдийг 3 дугаар
сарын 21-ны өдрөөс 4 дүгээр сарын 1 хүртэл хуваарийн дагуу бүртгэн
материалыг хүлээн авсан билээ.

Бүртгэлд нийт 2400 гаруй иргэд
хамрагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар бүртгэлд хамрагдсан иргэдийн
материалыг нягтлан шалгах ажиллагаа хийгдэж байна. Нягтлан шалгах
ажиллагаа дуусмагц Цахим сугалаанд оролцох иргэдийн нэрсийг 4 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн орон сууцны корпорацийн www.tosk.gov.mn сайтад мэдээллэх аж. Иргэд
өөрсдийн биеэр ТОСК-ийн байранд ирж сугалаанд оролцох эсэхээ тодруулж
болно. Харин цахим сугалааг 4 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулах
юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *