Categories
мэдээ нийгэм

Түрээсийн орон сууцны 200 квотыг багш нарт өгөхийг шаардаж өлсгөлөн зарлалаа

Ерөнхий боловсролын сургуулийн багш нар өнөөдөр өлсгөлөн зарлалаа. Одоогоор 20 гаруй багш өлсгөлөн зарлаж байна. Цаашид 500 гаруй багш нэгдэнэ гэдгээ мэдэгджээ. Эдгээр багш нар түрээсийн орон сууцанд 200 байрны квотыг багш нарт өгөхийг шаардаж албан бичгийг холбогдох газруудад хүргэсэн ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй юм байна. Өнөөдөр буюу 48 цагийн дотор ямар нэгэн тайлбар мэдээлэл болон шаардлагын хариу өгөхгүй бол өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Түрээсийн орон сууцны 200 квотыг багш нарт өгөхийг шаардлаа

“Буянт-Ухаа” 972 айлын орон сууцны 30 хувийг худалдан борлуулахгүйгээр түрээслэх, 30 хувийг түрээслэх замаар иргэдэд өмчлүүлэх, 40 хувийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд ашиглах тухай журмыг нийслэлийн Орон сууцны коркораци боловсруулсан. Түүнийг НИТХ-ын тэргүүлэгчид өнөөдөр хэлэлцэв. Энэ үйл явдалтай зэрэгцэн багш нар түрээсийн орон сууцны 200 квот өгөхийг шаардлаа. Тэдний хэлснээр нийслэлд 10 мянган орчим багш байгаа. Түүний 10 хувь нь л байртай байна. Үлдсэн нь хашаа, байшин, гэр түрээслэн амьдарч байгаа. Цалин бага тул ипотекийн зээлийн нөхцөл ч хангахгүй байна гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *