Төв талбайд үнийн өсөлтийн эсрэг жагсч буй залуусын Засгийн газарт хүргүүлсэн шаардлагатай холбогдуулан талуудын байр суурийг хүргэе.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар олон улсын хямралт нөхцөл байдлын үед шаардлагатай бүх арга хэмжээг авч цар тахлын үед шилжсэн хэмнэлтийн горимын тогтоолыг эргэн сэргээлээ. Үүнд төрийн албан хаагчид Улаанбаатар хотод том оврын, тансаг автомашинаар зорчихгүй, ашиглахгүй. Эдгээр автомашиныг нэгдсэн зогсоолд байршуулна. Цаашлаад төрийн албан хаагчдын тасалгаанд метр, квадратын шалгуур тавих зэрэг бусад хэмнэлттэй холбоотой асуудлыг Засгийн газар шийдвэрлэлээ. Засгийн газрын бие даан шийдвэрлэж чадах хэр хэмжээ та бүхний 15 шаардлагын 11-т нөлөөтэй байна. Би холбогдох байнгын хороодын дарга нар, УИХ-ын удирдлагад олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулж буй энэ асуудалд бухимдалтай байгаагаа би илэрхийлсэн. Тийм учраас энэ асуудлуудыг шийдэхээр УИХ-тай хамтарч ажиллана. Засгийн газрын зүгээс чадах бүх зүйлээ хийнэ” гэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Цар тахал, хил гаалийн гацалт, Орос Украины асуудлын улмаас үнийн өсөлт нийгэмд дарамт учруулж байна. Иргэдийн бухимдал өндөр байгаа учраас жагсаал, цуглаан хийх болсныг ойлгож байна. Үүнд хүндэтгэлтэй хандана. Тиймээс жагсагчдын санал, хүсэлтийг УИХ-ын тамгын газар холбогдох байгууллагууд хүлээж авсан. Ирэх зургаан сар амаргүй байх төлөвтэй байна. Олон улсын нөхцөл байдал хүнд байна. Тиймээс дор бүрнээ хэмнэлтийн горимд шилжих хэрэгтэй. Ажлын хэсгийн түвшинд зөвлөлдөөд, төсвийн тодотгол хийх зайлшгүй шаардлагатай, хэмнэлтийг дээрээсээ эхэлье гэж шийдсэн. Энэ хүрээнд нэг тэрбум төгрөгийн үр ашиггүй тендерийг зогсоолоо. Төсвийн “бүс”-ийг чангалж, 660 тэрбум төгрөгөөр хэмнэсэн боловч өөр илүү бодлогын шийдэл гаргах шаардлагатай” гэв.
Улмаар төрийн болон төрийн өмчит байгууллагууд тавилга худалдан авах 1.32 тэрбум төгрөгийн дүн бүхий тендерээ цуцлав. Тодруулбал,