Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд дэгдсэн түймэр аюулын харанга дэгдээд байна. Түймрийн нөхцөл байдал ямар байгаа талаар манай сурвалжлагч М.Ууган-Эрдэнэ газар дээр нь ажиллаж байгаа юм. Түүнтэй холбогдож дараахь мэдээллийг авлаа.
Одоогоор Түмэнцогт сумын 80 гаруй хувь нь түймэрт шатжээ. Мөн 40 гаруй айлын хаваржаа, 30 орчим гэр шатсан байна. Цаг агаарын байдал таагүй, шороон шуургатай байгаагийн улмаас түймэр илүү тархаж байгаа гэнэ. Улмаар Мөнххаан сум руу түймэр орсон байна. Дээрээс Түмэнцогт сумаас зүүн урагш дахин түймэр гарчээ. Түймрийг унтраахаар онцгой байдлын албаныхан болоод орон нутгийнхан ажиллаад дийлэхгүй байгаа аж. Учир нь шороон шуурга, түймэрийн аль нь мэдэгдэхгүй битүү улаанаараа эргэлджээ.
Цагдаагийнхан түймэр тавьсан байж болзошгүй этгээдийг саатуулаад байгаа аж. Түмэнцогт сумын малчин Л-ийг сэжиглэж буй мэдээлэл байна.
Энэ тухай “Өдрийн сонин”-ы баасан гаригийн буюу маргаашийн дугаараас дэлгэрүүлэн уншаарай.