Categories
мэдээ нийгэм

Түлээ нүүрсний үнэ буужээ

Сүүлийн үед цаг агаар дулаарсантай холбогдуулан түлээ нүүрсний үнэ буужээ. Тухайлбал, нийслэлийн дүүргүүдэд байрлах Түргэн үйлчилгээний цэгүүдэд нэг жижиг шуудай мод 2000-2500, нүүрс дундажаар 3500 төгрөг болж хямдарчээ. Мөн өндөрлөгөөгүй портер машин налайхын нүүрс 200-250 мянган төгрөгний үнэтэй байсан юм. Харин өдгөө 120-140 мянган төгрөг болгон үнээ бууруулсан байна. Нүүрсний үнэ цаашдаа тогтвортой байна гэдгийг худалдагчид онцолж байсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *