Categories
мэдээ нийгэм

“Төгсөгч 2017” хөдөлмөрийн яармагт 40 ажил олгогч оролцжээ

Хөдөлмөрийн яармагийг гадна талбайд Монголын Залуучуудын холбоо, Хөдөлмөрийн төв бирж хамтран “Төгсөгч 2017” хөдөлмөрийн яармагийг зохион байгууллаа.

Оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, шинэ төгсөгчдийг ажлын байраар хангах, ажил олгогч байгууллагуудад хүний нөөцөө шинэ залуу боловсон хүчнээр өргөжүүлэх боломж олгох зорилготой хөдөлмөрийн яармагт 40 ажил олгогч байгууллаага уг яармагт хамрагдсан байна.

Эдгээрээс “Таван богд”, “Алтан тариа”, Тесо” “Залуучуудын хөдөлмөрийн академи зэрэг 1200 нээлттэй ажлын байранд залуусыг зуучилж байв. Ажил олгогчид нээлттэй ажлын байрандаа анкет авч, тухайн ажлынхаа тавигдах шаардлага, давуу талын талаар танилцуулахаас гадна анкет бөглөх боломжийг бүрдүүлсэн байлаа.

Энэ үеэр төгсөгч нарт ажлын байрны, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, ажлын байранд бүртгүүлэх, ярилцлагад орох зэрэг боломжийг боломжийг олгож байлаа. Үүнээс гадна мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, хувь хүний хөгжлийн чиглэлээр илтгэл тавьж байв.

Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн захирал Б.Билгүүтэй: Улс орных нь хөгжил, хөдөлмөрийн зах зээлийн тоо хэмжээ, тэлэлт, эдийн засгийн байдлаас хамаатай байх. Ажлын байр, бизнесийн үр ашгаас хамаарч яригдах асуудал юм. Манай улсад ажлын байр байдаг. Харин ажил олгогч байгууллагууд нь ажил эрхлэгч залуучуудынхаа шаардлагыг хангаж чадаж байна уу үгүй гэдэг нь чухал”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *