Categories
мэдээ нийгэм

ТЦА: Явган хүний зам дээр автомашинаа байршуулсан зөрчилд хариуцлага тооцов

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн иргэдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцлоо. Тодруулбал, явган хүний зам дээр тээврийн хэрэгслээ байршуулж, иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулсан зөрчлийг E-Police гар утасны аппликейшинаар хүлээн авч, хариуцлага тооцжээ.

Жолооч та замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, бусдын аюулгүй зорчих эрхэнд халдахгүй байх, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандаж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Иргэн та ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ зөрчиж буй үйлдлийн талаарх мэдээллийг E-Police гар утасны аппликейшинг ашиглан илгээх боломжтой. E-Police гар утасны аппликейшинг ЭНД дарж татаж авна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *