Categories
мэдээ нийгэм цаг-үе

ТЦА: Битүүний өдөр дугаарын хязгаарлалт үйлчилнэ DNN.mn

Сар шинийн өмнөх амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болохыг ТЦА-аас мэдээлсэн. Тухайлбал шинийн 1-нээс 3-ны өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Харин битүүн буюу даваа гаригт 1, 6-аар төгссөн дугаартай авто машин хөдөлгөөнд оролцохгүй болохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Дугаарын хязгаарлалт үйлчлэх өдрүүд:

  • 1 ба 6-аар төгссөн дугаартай бол ДАВАА гаригт хөдөлгөөнд оролцохгүй.
  • 2 ба 7-оор төгссөн дугаартай бол МЯГМАР гаригт хөдөлгөөнд оролцохгүй.
  • 3 ба 8-аар төгссөн дугаартай бол ЛХАГВА гаригт хөдөлгөөнд оролцохгүй.
  • 4 ба 9-өөр төгссөн дугаартай бол ПҮРЭВ гаригт хөдөлгөөнд оролцохгүй.
  • 5 ба 0-ээр төгссөн дугаартай бол БААСАН гаригт хөдөлгөөнд оролцохгүй.

Дараах дугаарын хязгаарлалтыг бүх нийтийн баяр, амралтын өдрүүдэд мөрдөгдөхгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *