Тээврийн цагдаагийн албанаас мотоцикл, мопедын жолооч нарт дараах зүйлсийг анхаарууллаа.
Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар:
Мотоцикл, мопед жолоодож яваа үед өдрийн цагт тээврийн хэрэгслийн ойрын гэрлийг асааж хөдөлгөөнд оролцоно.
Мотоцикл жолоодож яваа үед суурин газрын гадна замд хурдыг 60 км/ц, мопед жолоодож яваа үед хурдыг 50 км/цагаас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.
10 хүртэлх насны хүүхдийг мотоциклын арын суудалд тээвэрлэхийг хориглоно.
Мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх.