Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Зэвсэгт хүчний 326 дугаар ангид амиа алдсан цэргийн шинжээчийн дүгнэлт гараагүй DNN.mn

ХУД-ийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 326-р ангид хугацаат цэргийн алба хааж байсан 21 настай Д нас барсан хэрэг энэ сарын 11-12-нд шилжих шөнө гарсан.

Дуудлага цагдаагийн байгууллагад 13-ны өглөө ирсэн бөгөөд үүнээс хойш цагдаагийн байгууллагаас мөрдөн байцаалт, шалгалтын ажиллагаа явуулж урьдчилсан нөхцөл байдлын талаар өнөөдөр Мөрдөн байцаах албанаас мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж “Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан цэрэг амиа алдсан. Үзлэгийн баг хэргийн газар очиж үзлэг хийх, мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагаа явуулсан. Энэ хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу тасралтгүй явагдаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчүүдээс мэдүүлэх авах, тухайн анги байрлалд байгаа хяналтын камеруудад үзлэг хийх, талийгаачийн үзлэгийн шалтгааныг тогтоохоор шүүх шинжилгээ хийх, цэргийн алба хаагчдын ундны ус болон тухайн өдөр идсэн хоол гэх мэт зүйлд шинжилгээ хийлгэхээр дээж авч мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулж байгаа.

Мөрдөн шалгах ажиллагаагаар 2023 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр талийгаач нэгдүгээр салааны 25 байлдагчийн хамт өглөөний бослогодоо босож биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх, өглөөний цайндаа орох, Биеийн тамирын зааландаа бүжгийн сургуулилалт хийх, гаднах цас цэвэрлэх, оройн хоолондоо орох болон оройн тоондоо хамрагдах гээд тухайн ангийн цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаандаа оролцоод амралтын байрандаа орсон. Арваннэгдүгээр сарын 13-нд өглөөний бослого зарлахад талийгаач босоогүй. Очоод үзэхэд нас барсан байдалтай байсан. Иймд тухайн ангиас цагдаагийн болон эрүүл мэндийн байгууллагад дуудлага өгсөн.

Түүнчлэн талийгаачийн амь насаа алдсан байдлыг тогтоох зорилгоор холбогдох хуулиудын дагуу шүүх шинжилгээ хийсэн. Одоогоор шинжээчийн дүгнэлт гараагүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *