Categories
мэдээ цаг-үе

ЦЕГ: 23 шуудай ховор ургамал тээвэрлэж явсныг илрүүлэв DNN.mn

Цагдаагийн байгууллагаас 2024 оны есдүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгаас Улаанбаатар хотын чиглэл рүү иргэн Э нь ховор ургамалд тооцогдох 23 шуудай хонин арц тээвэрлэн явсныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Эрүүгийн хууль 24.8 дугаар зүйл. Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх

  • Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Хонин арц нэн ховор ургамал нь Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол дагуур, Монгол Алтай, Дунд халх, Говь-Алтайн тойрогт тархсан байдаг. Хонин арц нам дор газар ургана гэж бараг үгүй. Өндөр уулын тагийн бүслүүрийн нураг хад, ойн дээд захын хушин ой, ширэнгэнд ургадаг байна. Түүнийг үрээр болон мөчрөөр үржүүлдэг төдийгүй 200 жил ургадаг урт настай ургамал юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *