Categories
мэдээ нийгэм

Цусны хорт хавдартай хүүхдийн эмнэлэг ирэх долоо хоногт нээлтээ хийнэ

Ажаа Гэгээнтний хандив тусламжаар баригдаж буй цусны хорт хавдартай хүүхдийн эмнэлэг энэ сарын 28-нд нээлтээ хийх гэж байна.

Үүнтэй холбогдуулан хэсэг залуус нэгдэн өчигдөр тус барилгын дараах их цэвэрлэгээ хийжээ.

Энэхүү сайн үйлсийн аяныг Монголын Залуучуудын Холбоо санаачилж Энэрэл нигүүсэл оюун билгийн төв, МЗХ – ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж , Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн зүүн бүс ОНӨААТҮГ, Цус сэлбэлтийн үндэсний төв, Залуу дугуйчин клуб хамтран зохион байгуулсан байна.

Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлгийн бүтээн байгуулалтын ажилд нийт 70 гаруй хүүхэд багачууд, оюутан залуус хүрэлцэн ирсэн аж.

Ажиа Гэгээнтэн өөрийн болон олон сайхан шавь, сүсэгтэн  олны хандиваар баригдсан энэхүү эмнэлэг нь нийт 75 ортой байх бөгөөд дотроо хавдрын, хүүхдийн эрчимт эмчилгээний, хагалгааны гэсэн гурван үндсэн тасагтай байх юм.

Уг эмнэлгийг тун удахгүй ашиглалтанд оруулж Монгол улсын засгийн газар, Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өгнө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *