Цөсийг олон аргаар угаадаг. Цөс угаах гол бодис нь магнизм, карлверын давсны уусмал юм. Бас левомицетины уусмал, шар сүү байж болно. Эдгээрийн дотроос хамгийн сайн цөс хөөдөг уусмал бол магнезийн уусмал юм. Шар сүүгээр цөс угаахад ямар ч гаж нөлөөгүй бөгөөд эмчилгээний үр дүн сайн. Харин шар сүүний нөлөөгөөр зарим хүний цөс маш сайн хөөгддөг боловч зарим хүн мэдэрдэггүй. Ийм үед шар сүүтэй хамт магнезм хэрэглэж болно. Гэрийн нөхцөлд шар сүүгээр цөс угаахын тулд дараах бэлтгэлийг урьдчилан хангасан байх шаардлагатай.
Шар сүү нэг литр хуурай магнезм 25 гр буцалсан ус 100 мл аяга, шар сүү уухын өмнө 100 мл буцалсан усанд 25 гр магнезм хийж уусгана. Эхлээд бүлээндүү шар сүүнээс 3 аяга ууна. 15-20 минут гэр дотуураа алхана. 20 минутын дараа баруун гараа дэрлэн, баруун хөлөө нугалж баруун хажуугаараа хэвтэнэ. Бүлээн жинг аюулхай хүйсний хооронд нааж, баруун сүвээн дор дэрээ тавина. Ийм байрлалд 30 мин хэвтэхэд л аяндаа гэдэс хоржигнон гүйлгэж эхэлнэ. Гэрийн нөхцөлд шар сүүгээр цөс угаах эмчилгээг долоо хоногт 3 удаа нийт 3-5 удаа хийнэ. Цөс хөөх энэхүү эмчилгээний нөлөөгөөр цөсний урсгал сайжирч, элэг хоргүйжихээс гадна гэдэс цэвэрлэгддэг ач холбогдолтой. Цөс угаах эмчилгээг элэг цөсний архаг үрэвсэлтэй, цөсний зогсонгошилтой хүмүүс хийхээс гадна хүмүүс дотор гэдсээ цэвэрлэх зорилгоор хийж болно.
-Цус алдах эрсдэл бүхий элэгний циррозтой,
-Артерийн даралт их,
-Цусны эргэлтйн алдагдалд орсон хавантай хүмүүс,
-Ходоод гэдэс, элэгний хорт хавдартай хүмүүс цөс угаах эмчилгээг гэрийн нөхцөлд хийж болохгүйг анхаарууъя.