Цус сэлбэлт судлалын үндэсний төв нь Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны OHSAS 18001:2007, Эрүүл мэндийн лаборатори чанар ба чадавхид тавигдах шаардлага ISO 15189:2012 гэсэн Олон улсын гурван стандартыг хэрэгжүүлсэн анхны эрүүл мэндийн байгууллага билээ.
Тус төвд АХБ-ны ЭМСХХ-5 төсөл амжилттай хэрэгжсэн бөгөөд уг төслөөр Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг итгэмжлэл бүхий гадаадын компаниар баталгаажуулах үйл ажиллагаа явагдаж байна. Энэхүү ажлын хүрээнд 2019 оны 1 дүгээр сард Англи улсын “LIoyd Register” компаний төлөөлөгч ирж ЦССҮТ-ийн нөхцөл байдалтай танилцсан бол энэ удаагийн нэгдүгээр шатны үнэлгээг хийхээр тус компаний БНХАУ-ын Шанхай хот дахь төлөөлөгчийн газрын Тэргүүлэх аудитор ноён Фанг Зи хүрэлцэн ирж 2019 оны 4 дүгээр сарын 2, 3-ны өдрүүдэд ажиллалаа. Эхний шатны үнэлгээгээр ЦССҮТ нь хангалттай үнэлэгдсэн бөгөөд хоёрдугаар шатны үнэлгээнд орох эрх бүхий байгууллага болохыг мэдэгдлээ. Уг хуралдаанд ЦССҮТ-ийн удирдлагын багийн гишүүд болон ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн А.Бархас, ЭМСХХ-5 төслийн Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Ш.Оюунбилэг, Төлөвлөлт хүний нөөц хариуцсан мэргэжилтэн Б.Алтанцэцэг, Төслийн менежер Д. Эрдэнэтунгалаг нар оролцож үнэлгээний үр дүнгийн талаар нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.