Categories
гадаад мэдээ

Цөмийн зэвсэгтэй болохыг дэмжив DNN.mn

Умард Солонгосын аюулаас хамгаалахын тулд үндэсний цөмийн зэвсгийн хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй эсэх гэсэн судалгаанд оролцсон Өмнөд Солонгосын иргэдийн 70 гаруй хувь нь ийм хөтөлбөр хэрэгжүүлэхийг дэмсэн байна.

“Gallup Korea” судалгааны төв энэ асуудлаар 1,000 насанд хүрэгчийг түүврийн аргаар санал асуулгад хамруулж, үр дүнг нь танилцуулсан байна. Ингэхэд судалгаанд оролцогчдын 76.6 хувь Өмнөд Солонгос улс бие даан цөмийн зэвсэгтэй болохыг дэмжжээ. Бас 77.6 хувь нь Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах “боломжгүй” гэж үзсэн бол 78.6 хувь Пёньяны дэглэм долоо дахь удаагаа цөмийн зэвсэг турших нь тодорхой болсон гэж хариулсан байна.

Судалгаанд оролцогчдын 51.3 хувь нь Солонгосын хойгт дайн гарахад АНУ-ын зэвсэгт хүчин гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хамгаална гэдэгт итгэдгээ илэрхийлжээ.

Санал асуулгыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 28-наас арван хоёрдугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд оролцогч тус бүртэй ярилцах аргаар зохион байгуулсан юм байна гэж ”Yonhap News” мэдээлэв.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *