Фэйсбүүк хуудсыг үүсгэн байгуулсан Марк Цукербург Америкийн Калифорни мужид хувийн сургууль нээхээр болсон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Сургууль ирэх оны наймдугаар сарын 11-нд Ист Пало Альто хотноо нээлтээ хийх юм.Тус хот фэйсбүүкийн төв байраас 115 км-ийн цаана байрладаг гэнэ.
Сургуулийн сурагчид Америкт ирсэн цагаачид болон амжиргааны түвшин доогуур айлын хүүхдүүд суралцах боломжтой гэнэ. Сурагчид сургуульд элсэн орж, төгсөх хүртлээ эмнэлэгийн анхан шатны тусламж авч байхаар болжээ.
Цукербург“Энэ бол гайхалтай сургууль. Хүүхдүүд боловсрол эзэмшихээсээ гадна эрүүл мэндийн үйлчилгээг авах болно” гэж фэйсбүүктээ бичжээ.
Тэрбээр өнгөрсөн сард Сан-Франциско хот болон тус хотын орчимд оршдог сургуулиудыг хөгжүүлэхэд 120 сая доллар хандивлаж буйгаа мэдэгдсэн билээ.