Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрөөс МУИС болон ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн мэргэжилтнүүдтэй хамтран манай улс дахь ирвэсийн тоо толгойг судлан тогтоохоор ажиллаж байна. Хамгийн сүүлд 2000-2002 онд хийсэн тооллогоор Монгол Улсад 500-1000 цоохор ирвэс байна хэмээн тогтоожээ. Одоо гарах дүн Монгол Улсыг төдийгүй дэлхийг гайхшируулах тоо гарна гэдэгт найдаж байгаагаа Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол Улс дахь хөтөлбөрийнхөн үзэж байна. Тооллогыг олон улсын шинэ аргачлалаар хийж байгаа бөгөөд тооллогын хүрээнд манай улсын хэмжээнд 13 баг ажиллаж байгаа аж. “Тооллогын явцад цоохор ирвэс нь Монголын хаана хаана байгааг тогтоохоор өндөр уулсын эко системийг сонгож аван эрдэмтэн судлаачдын баг ажиллаж байна. Тооллогын нэгдсэн дүнг ирэх оны 5-р сард гаргахаар төлөвлөж байна. Цоохор ирвэс дэлхийн хэмжээнд 12 улсад байдаг. Манай улс цоохор ирвэсийн тоо толгойгоор дэлхийд хоёрдугаарт ордог байна.