Categories
мэдээ нийгэм

Цойцон нуурыг бүрэн сэргээжээ DNN.mn

Хөвсгөл аймгийн нутаг дахь Цойцон нуурийг 40 жилийн дараа сэргээгээд байна. 1971 онд болсон их үерийн үеэр Ходон голын голдирол өөрчлөгдснөөр Дархадын хотгорын бүлэг нуурын системд ихээхэн сөрөг үр дагавар бий болсон юм. Ходон голын Дөрөө болон Цойцон нуурууд тэжээгдэхгүй болсноор нууруудын усны түвшин аажмаар буурсаар бүрэн ширгэжээ.

Тэгвэл 2021 оноос Ходон голд инженерийн шийдлийн дагуу 403 метр далан байгуулж, урсгал чиглүүлэх суваг татсанаар Цойцон нуур руу Ходон гол үндсэн голдирлоороо 10,6 км урсаж нуураа тэжээж эхэлсэн байна. Ингэснээр Хөвсгөл аймгийн гурав дах том нуур болох Цойцон нуур сэргэж, 35 сая шоо метр усыг нөөцлөх боломжтой болжээ.

Дархадын хотгорын цөлжилтийг бууруулах, Цойцон нуурыг сэргээх үйл ажиллагаа үр дүн хүрснийг БОАЖЯ-наас мэдээлж байна. Уг ажлыг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар “Престиж инженеринг” компани, ШУА-ийн газар зүй, геоэклогийн хүрээлэн хамтран 2001-2022 онд хэрэгжүүлжээ.

Цойцон нуур нь Хөвсгөл аймгийн хэмжээнд 3 дахь том нуур юм. Нуур ширгээгүй байх үед тухайн бүс нь их чийглэг, уулын оройгоор манан будан татсан сайхан нутаг байжээ. Харин нуур ширгэж байхгүй болсон үед тэр хавийн нутаг хуурайшиж, цөлжилтөд өртөөд байсныг Монгол Улсын усны зөвлөх инженер Ш.Ганзориг болон мэргэжилтнүүд хэлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *