Өмнөговь аймгийн Цогтцэций сум Сийрст багийн “Салхин сэнс” буюу сумын төвөөс урд зүгт 23 км-т өчигдөр 16:30-16-40 цагийн хооронд мөндөр орж уруйн үер буужээ. Үерийн улмаас 91-80 ӨМӨ улсын дугаартай “Хондо Пит” загварын суудлын автомашинтай хоёр зорчигч үерт автсан, бөгөөд багийн “Эхэн хадан-Ус” гэдэг газар нэг хүн мотоциклтой зорчиж яваад үерийн усанд боогдсон тухай дуудлагыг өчигдөр 18:45, 19:30 цагуудад тус тус хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын долоон алба хаагч, нэг автомашинтай ажиллаж суудлын автомашинтай зорчиж явсан иргэн 54 настай, эмэгтэй Б, 4 настай, эмэгтэй А нарыг 18:47 цагт, мотоциклтой зорчиж явсан 15 настай, эрэгтэй Ө-г, 21:14 цагт тус тус аюулгүй газарт гаргасан байна.