Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ерөнхий боловсролын сургуулийн хоёр охин сураггүй алга болсон гэх мэдээлэл цацагдаад байсан. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 27-ны өдөр тус сумын .. дугаар сургуулийн есдүгээр ангийн сурагч охид алга болж, эрэн хайх ажиллагааг эрчимтэй эхлүүлээд байжээ.
Тэгвэл уг охидыг олсон тухай ЦЕГ-аас мэдээллээ. Тэднийг Улаанбаатар хотоос олсон гэх мэдээлэл байна.