Засгийн газрын хуралдаанаас олон улсын чанартай тэмцээн уралдаанд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг гаргасан уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох шийдвэр гаргалаа.
ОХУ-ын Санкт-Петербург хотод зохиогдсон Е.Образцовагийн нэрэмжит олон улсын дуурийн залуу дуулаачдын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин Ч.Бадралд 24 сая төгрөг олгохоор болов. Мөн БНХАУ-ын Учао хотод зохиогдсон 15 дахь удаагийн олон улсын циркчдийн наадамд Т.Будын “Нууц хувьсал” шидэх банзны үзүүлбэрээр мөнгөн медаль хүртсэн Монголын үндэсний циркийн 12 жүжигчинд 40 сая төгрөгийн мөнгөн шагнал олгох юм байна.