“Цэвэр агаар” сангийн хөрөнгийг завшсан хэргээр тус сангийн захирал Н.Хүрэлсүх, ерөнхий нягтлан бодогч М.Хулан нарыг цагдан хориод байгаа юм. Тэгвэл тэднийг өршөөлийн хуулиар суллажээ.
АТГ-аас “Цэвэр агаар сан”-гийн захирлаар ажиллаж байсан Н.Хүрэлсүхийг шалгаж, шүүхээс төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулж онц их хэмжээний хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг завшсан, албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандсаны улмаас хүнд хор уршиг учруулсан, хуурамч бичиг баримт, тамга тэмдэг үйлдэж ашигласан гэх үндэслэлээр найман жилийн хорих ял оногдуулсан юм. Харин Ерөнхий нягтлан бодогч М.Хуланд долоон жилийн хорих ял ногдуулсан билээ.