Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Д.Одбаяр “Korean Air” компанийн онгоцоор зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч бүсгүйн биед зүй бусаар халдсан гэх хэрэгт холбогдож, хуулийн дагуух мөнгөн торгуулийг барагдуулан эх орондоо ирээд буй. Харин түүнийг Цэцийн даргын албан тушаалд хэвээр үлдээх эсэхийг гишүүд хаалттай хэлэлцсэний дүнд, гишүүнээр үлдээх шийдвэрийг гаргасан.
Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар Д.Одбаяр “Korean Air” компанийг Олон улсын шүүхэд өгөхөөр болсон ба төрийн өндөр албан тушаалтны нэр хүндэд халдсан гэх үндэслэлээр ийнхүү шүүхэд хандахаар болсон гэх мэдээлэл байгаа юм.