Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Хурлын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрт байгаа цэцэрлэгт хүрээлэн болон бичил цэцэрлэгүүдийн өнгө үзэмжийг сэргээн засварлах ажлыг зохион байгуулах.
- Эрх шилжүүлсэн болон захиалагчийн хяналт тавьж байгаа байгууллагууд хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд салбар бүрд шаардлагатай байгаа бараа, материал, тоног төхөөрөмжийн жагсаалтыг гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагын нэртэй нь хамт гаргаж, Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүргүүлж, тус газраас жагсаалтыг нэгтгэн, танилцуулах.
- Нийслэлийн хэмжээнд соёл, урлаг, спорт, аялал жуучлалын арга хэмжээ болон соён гэгээрүүлэх чиглэлийн ажлуудыг эрчимжүүлж ажиллах.
- Гэр хорооллын 200 мянган өрхийн нүхэн жорлонг ариутгах, хөрсний бохирдлоос сэргийлэх зорилгоор ашигтай бактери үржүүлэх аргаар ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах.
- Улаанбаатар хотын цахим шилжилтийн хүрээнд нийслэлийн Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын гүйцэтгэлийн хяналтын систем болон гэмт хэрэг, зам тээврийн зөрчил, гамшиг осол, хяналт шалгалтын нэгдсэн мэдээллийн санг тогтмол цаг хугацаанд шинэчлэн, системийг хөгжүүлж ажиллах
- Нийслэлийн нийтийн тээврийн салбарыг шинэчлэх талаар Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах зэрэг үүрэг, даалгаврыг өглөө.
One reply on “Цэцэрлэгт хүрээлэнгүүдийн өнгө үзэмжийг сэргээн засварлахыг үүрэг болгов DNN.mn”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru