Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгт хүрээлэн 1000 машины зогсоолтой боллоо DNN.mn

Тайлбар байхгүй.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд 400 машины зогсоол байгуулах ажил дуусч, Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ.

Энэ талаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул нийгмийн сүлжээндээ “Концесс нэрээр 2019 оноос хойш гацсан “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн баруун талын талбайн зогсоолын ажлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар шуурхай шийдвэр гарган зохицуулалт хийж, “Нийслэлийн Замын Хөгжлийн Газар” хяналт тавьж, гүйцэтгэгчээр “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ, “Тотал Инж” ХХК ажиллаж Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо.

Одоогийн байдлаар баруун болон төвийн зогсоол нийлээд 700 гаруй, шахвал 1 000 гаруй машин зогсоох багтаамжтай зогсоолтой боллоо” хэмээжээ.

Сануулахад, 2019 оны тавдугаар сард Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талын 23 га газрыг дахин төлөвлөж байгаа талаар тухайн үеийн нийслэлийн удирдлагууд мэдээлж байсан бол 2020 оны тавдугаар сар буюу жилийн дараа НИТХ хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгож байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *