Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн цахим бүртгэлд хамрагдах боломжгүй иргэд дүүрэгтээ хандана

Энэ хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх бүх хүүхдийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулахаас гадна өмнө нь цэцэрлэгт хамрагдаж байсан 3-5 насны хүүхдийн бүртгэлийг цахимаар баталгаажуулж байгаа билээ. “Цахим бүртгэл” 2018 оны энэ сарын 25-наас ирэх сарын 23-ны өдрийг дуустал 30 хоног үргэлжилнэ.

Цэцэрлэгийн цахим бүртгэлд хүүхдээ бүртгүүлэх, интернэтийн орчинд ажиллах боломжгүй иргэдэд туслах ажилтан дүүрэг дээр 2018 оны долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 23-ны өдрүүдэд ажлын цагаар тогтмол ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *