Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн хүүхдийн нэмэлт бүртгэлийг улсын цэцэрлэгүүдэд зохион байгуулж байна

Ерөнхий Боловсролын Сургуулийн өмнөх насны хүүхдийн цэцэрлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор хувийн цэцэрлэгт хүүхэд нэмэлтээр элсүүлэхээр болоод байгаа билээ.

Энэ ажлын хүрээнд 2016-2017 оны хичээлийн жилд цэцэрлэггүй үлдсэн 43 мянга гаруй хүүхдээс 3,087-г нь төрийн бус өмчийн цэцэрлэгт хамруулах боломжтой болоод байна. Энэхүү ажлыг анх удаа санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд есдүгээр сарын 20-21-ний хооронд бүртгэл явагдах юм.
Өөрөөр хэлбэл, улсын цэцэрлэгт орж чадаагүй хүүхдүүдийн заримыг хувийн цэцэрлэгт авч байгаа бөгөөд тухайн хүүхдээс төлбөр авахгүй, хоолны болон хувьсах зардлыг төрөөс даах юм.

Төрийн бус өмчийн цэцэрлэгт нэмэлт бүртгэл явуулах ажил Чингэлтэй дүүрэгт өнөөдөр эхэлсэнбайна. БСШУСЯ-наас ирүүлсэн удирамжийн дагуу хувийн цэцэрлэгүүдийн нэмэлт бүртгэлийг улсын цэцэрлэгүүдэд зохион байгуулж байгаа. Энэ дагуу тус дүүрэгт үл ажиллагаа явуулдаг зарим хувийн цэцэрлэгийн бүртгэлийн 33 дугаар цэцэрлэгт явуулж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *