Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулахыг дэмжив

Өчигдөр болж өнгөрсөн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаанаар нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт хүүхдийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулах тухай хэлэлцлээ.

Цахим хэлбэрээр бүртгэл хийснээр цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэх гэж урт дараалал үүсдэг, цэцэрлэгийн гадаа хонон өнжин дугаарладаг гэх мэт хүндрэл үгүй болох юм. Мөн тухайн жилд харьяа дүүргийн цэцэрлэгт хэдэн хүүхэд шинээр болон нэмж авах, хэдэн хүүхэд бүртгэж авсан зэрэг мэдээлэл ил тод болж байгаа зэрэг олон давуу талтай аж. Зөвлөлийн хурлаар уг асуудлыг хэлэлцэн дэмжээд НИТХ-д өргөн барихаар боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *