Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэг барих газарт 130 айлын 16 давхар орон сууц барихаар суурийг нь цутгаж эхэлсэн байна DNN.mn

Цэцэрлэгийн газраа булаалгасан 1000 хүүхдийн эцэг эхийн төлөөлөл суулт зарлахаар болжээ. Энэ тухай эцэг эхчүүдийн төлөөлөл мэдээлэл хийв. “Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд 3300 орчим 0-5 насны хүүхэд амьдарч байна. Гэтэл өнөөдөр тус хороонд улсын нэг ч цэцэрлэг байдаггүй. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулинд заасан хүүхэд сурч боловсрох ёстой гэсэн эрхийг зөрчиж байна. Улсын цэцэрлэг байхгүй учир бусад цэцэрлэг харьяаллын бус гээд авахгүй. Боломжтой нь төлбөртэй цэцэрлэгт өгч, боломжгүй нь ажил хийхгүй гэртээ хүүхдээ асарч байна. Нөгөө талаасаа хүүхэд цэцэрлэгт хамрагдаагүй учир сургуульд ороход бэлэн бус байна. Цэцэрлэгт явсан, яваагүй хүүхдийн ялгаа маш их байна.

Есдүгээр хорооны удирдлагуудаас асуухад “Цэцэрлэг барих газар байхгүй” гэдэг. Тус хорооны нутаг дэвсгэр 293 дугаар байрны хойно цэцэрлэг, эмнэлэг барина гээд зураг үзүүлж байсан. Гэтэл өнөөдөр тэр жижигхэн цэцэрлэгийн талбайд 130 айлын 16 давхар орон сууц барихаар суурийг нь цутгаж барьж эхэлсэн байна. Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй хүүхдүүдийн эрхийг ноцтой зөрчиж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ирэх намар бүх хүүхэд цэцэрлэгт хамрагдана. Сугалаагаар хүүхэд цэцэрлэгт авах асуудал үгүй болно” гэж хэлсэн ч өнөөдөр 3300 орчим хүүхэд цэцэрлэггүй байна. Цэцэрлэг барих газарт орон сууц барих зөвшөөрөл өгч яаж чадаж байна аа.

Бид дүүргээсээ сонгогдсон гишүүдэд албан бичиг өгсөн ч одоогоор хариу ирээгүй” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *