Нийслэлийн хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр зарим гудамж замын хөдөлгөөний урсгал чиглэлийг өөрчлөх, уулзварын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх ажлууд хийгдэж байна.
Тухайлбал, Чингисийн өргөн чөлөөний хойд хэсэг буюу Төв номын сангийн урдаас төв шуудангийн уулзвар хүртэл хоёр хэсэг газрын бродюрыг авч, нэг эгнээ нэмэн, нэг рекламны самбар, хоёр гэрлийн шонг холдуулжээ.
Цэцэг төвийн уулзвараас 1-р сургуулийн уулзвар хүртэл хойноос урагш чиглэлд 1 чигийн хөдөлгөөнд оруулж, тэмдэг тэмдэглэгээг хийж, гэрлэн дохионы горимыг өөрчилсөн байна.
Мөн Сөүлийн гудамжны хөдөлгөөнийг ОХУ-ын Элчин сайдын яамны баруун талын замаар урдаас хойш зорчих байдлаар сөрөг хөдөлгөөнд оруулсан бол нэгдүгээр дунд сургуулийн уулзвар дахь байгууллагын зогсоол байсан хэсгийг зорчих хэсэг болгон нэмж нэг эгнээ гаргажээ.