“Цэцэгт мэндчилгээ” компанийн цэцэгчин н.Болортуяа “Цэцэг болгон онцгой дүр төрхтэй, өөр өөрсдийн өнгө, үнэртэй. Тэр ч утгаараа би ажил дээрээ өөр ертөнцөд байгаа мэт гайхалтай сайхан мэдрэмжийг авдаг. Өглөө бүр ажил руугаа явахдаа өнөөдөр олон хүнд хайр түгээсэн олон цэцгийн загвар хийнэ дээ гэж бодсоор очдог” гэж дуртай ажлынхаа тухай сонирхууллаа.
Цэцэгчин Болортуяа өдөрт 20 гаруй цэцгийн баглаа боодлын загвар гарган бэлтгэж, үйлчлүүлэгчдэдээ хүргэдэг. “Цэцэгс стресс бухимдлыг 70 хувиар бууруулдаг” гэж тэр онцолж хэлэхийг хүссэн.
Түүний сэтгэлээ зориулан бэлтгэсэн баглаа цэцгүүд хүн бүрт баяр баясал түгээдэг гэж бодохоор сэтгэл хөдлөм.
Хамгийн гэгээлэг, хамгийн сайхан мэргэжил сонгосон цэцэгчин бүсгүйд аз жаргал хүсье.