Categories
мэдээ нийгэм

Цэргүүд нэгийгээ эрэмдэг болтол нь зодсон байна

Төв аймаг дахь Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн цэргүүд нэгийгээ зодож эрэмдэг болгосон хэрэг саяхан гарчээ. Өнгөрсөн хавар цэргийн алба хаахаар Баянзүрх дүүргээс татагдан ирсэн байлдагч Д.Өнөболд нь өнгөрсөн оны намар цэргийн албанд ирсэн ангийнхаа хуучин цэргүүдэд зодуулж бэртсэн байна. Цэргийн төв госпиталийн эмнэлэг түүний бэртлийг “гэмтлийн урхагт тархины гэмтэл” гэж оношилжээ. Зодуулснаасаа болж Д.Өнөболд үе үе татаж унадаг болсон гэж ар гэрийнхэн нь хэлж байгаа юм. Эрүүл бие, саруул ухаантай хүүгээ цэргийн алба хаалгахаар явуулаад эрэмдэг болсонд ар гэрийнхэн нь гомдолтой байгаа бөгөөд Зэвсэгт хүчний жанжин штабт гомдол гаргасан байна. Тэрбээр нэг бус удаа  цэргүүдэд зодуулж байсан гэнэ. 

Г.Онон

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *