Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойд зориулсан баяр энэ өдрүүдэд тохиож байна.
Тухайн үед эдүгээгийн Дорнод аймгийн Халх гол сум дайны талбарт хамгийн их хүнд ачааг үүрсэн байдаг билээ. Өөрөөр хэлбэл, фронт дээр байсан манай эх орны хамгийн хүнд ачааг үүрсэн засаг захиргааны нэгж юм.
Ийм учраас Халхын голын ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Халх гол сумыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байна.