Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн ээлжит хурлаар 2017 онд цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаах иргэдийн тооны дээд хязгаар, цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийн хэмжээ, хугацаат цэргийн албанд татах, цэргийн гэрээт албанд элсүүлэх иргэдийн тоо, цэрэг халах, татах хугацааг тогтоожээ.
Мөн цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг 5.052.230 (таван сая тавин хоёр мянга хоёр зуун гуч) төгрөг байхаар шийдвэрлэсэн байна.
Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг хугацаат цэргийн алба хаагчийн нэг жилийн хангамж, үйлчилгээнд зарцуулах хувьсах зардлаар дүйцүүлэн тооцож гаргадаг юм байна.