Categories
мэдээ нийгэм

Цэргийн ангид амиа алдсан байлдагчийн хэргийн шүүх хурал хойшиллоо

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай байлдагч /2019.01.22/ нас барсан хэрэг гарсан. Хэргийн мөрдөн байцаалт дуусч, шүүхэд шилжүүлээд байв. Шүүх хурал өнөөдөр /2019.08.28/ товлогдсон ч хойшилсон байна.

Тодруулбал Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 12.00 цагт товлогдоод байсан А.Энхбаяр, Р.Вандлхангаа, П.Бадамсамбуу нарт холбогдох хэрэг 2019.09.05-ны 10.00 цаг хүртэл хойшилжээ. Шүүгдэгч Р.Вандлхангаагийн өмгөөлөгч өвчтэй гэх шалтгаанаар шүүх хурал хойшилсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *