Энэ онд цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн орон тооны дээд хязгаарыг улсын хэмжээнд нийт 755 байхаар баталлаа.
өн цэргийн дүйцүүлэх албыг 2016 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг 4,807,207 төгрөг байхаар тогтоож, тус ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан байна.
Хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Сангийн сайд Б.Болор нарт үүрэг болголоо.